Иргэд 1072 хувьцааныхаа 322 ширхэгийг нь Улсдаа худалдаалах хүсэлтээ өнөөдөр арилжааны банкуудаар дамжуулан гаргаж эхэлнэ. Ингэхдээ дурын арилжааны банкинд хандан, тодорхой маягт бөглөх замаар хүсэлтээ гаргаснаар долоо хоногийн дотор холбогдох газрууд бүртгэлийг тулгах ажил хийгдэх юм.
Хувьцааны мөнгө иргэдийн дансанд гурав хуваагдан байрших бөгөөд худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа аж. Харин хүүхдүүдийн хувьцааг энэ удаа төрөөс худалдан авахгүй. Учир нь, тухайн хүүхэд иргэний үнэмлэх авсан хойноо хувьцаагаа өөрөө захиран зарцуулах эрхээ эдлэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнөдөр настан, оюутнууд зэрэг өмнө ньхувьцааны мөнгөө авсан зорилтот бүлэгт хувьцаа худалдах эрх нээгдэхгүй. Бусад иргэдийн хувьд өмнө нь бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргаж байсан хийгээд брокер дилерийн компанинд хандан данс нээлгэж байснаас үл хамааран хувьцаагаа худалдана гэдгийг холбогдох албаныхан тодотгож байгаа юм.
Эх сурвалж:Medee.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй