УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд 12 нам, 3 эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч, нийт 498 хүн өрсөлдөнө. Нэр дэвшигчдийн 215 нь аймаг орон нутагт, 283 нь нийслэлийн тойрогт өрсөлдөх юм. Дээрх нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй хэмээн СЕХ-ноос мэдэгдэв. Улс төрийн намуудаас АН, МАН тойрог бүрт нэг буюу 76 хүн, МАХН 71, Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвсэл 44, Бүгд найрамдах нам 36, Иргэний хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч болоод Хаан сонголт эвсэл тус бүр есөн нэр дэвшигчийг тус бүр дэвшүүлж буй юм.
Ардчилсан намын нэр дэвшигчид энэ удаад ард түмэнтэйгээ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж байгаа аж. Тодруулбал, тэд нэгдсэн зохион байгуулалтад орж, нүсэр шоу арга хэмжээ хийхийг зорьсонгүй. Харин 76 нэр дэвшигч тойрог бүртээ иргэдтэйгээ уулзаж сурталчилгааны нээлтээ хийсэн байна.
МАН-ын хувьд нийт нэр дэвшигч гишүүд нь Тусгаар тогтнолын Их танхимд цуглаж морин цагт нээлтээ хийжээ. Голдуу залуучууддаа итгэл хүлээлгэсэн ууган намын сонгуулийн нээлт тун сүртэй болжээ. Харин МАХН-ын Сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээ Crocus Event Hall-д болж байгаа юм байна.
Б.Саран
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь