УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үедээ Амгалан дахь хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй арав гаруй хоригдлыг Гүнт дэх зуслангийн байшиндаа ажиллуулж байсан. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 18-дугаар хорооны задгай буюу Билгүүн уулын энгэрт 600 сая ам.долларын гурван давхар шар хаус Ц.Нямдоржийнх.
Ц.Нямдорж гишүүн өөрийнхөө хаусны ард хоёр хүүдээ тус бүр нэг хаус бариулсан. Ингэхдээ тухайн үед барилгын ажил хийж байсан хоригдлуудын нэг оргож, нэг нь сахилгын өрөөнд амиа егүүтгэсэн хэрэг гарч байсан билээ.Тухайн үедЕрөнхийлөгч Н.Энхбаяр “Сайдын хувийн хаусыг барьж байсан хоригдол амиа хорлосон явдалд уучлал гуйж, хариуцлага хүлээх ёстой” гэсэн утга бүхий мэдэгдлийг Ц.Нямдорж сайдад хүргүүлж байсан ч энэ хэрэг цагийн аясанд дарагдаад өнгөрсөн. Өөрийн эрх мэдлээ ашиглан, хоригдлуудын хөдөлмөрийг үнэ хөлсгүй ашиглаж, нэг нь амиа егүүтгэчихээд байхад энд би ямар ч хамаагүй хэмээн хэлээд л өнгөрсөн.
Хүний амь эрсдчихээд байхад хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамыг хариуцаж байсан хүний хувьд ч тэр амь эрсдсэн хоригдолын ар гэрээс уучлал гуйх ёстой. Ийм л ёс жудаггүй хүн Монголын төрд олон парламент дамжин сууж байна. Түүнд хийсэн ажил, байгуулсан гавъя гэж үгүй. Хүнийг хорон үгээр идэж, яхир зан гаргадаггийг л монголын ард түмэн мэднэ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй