Засгийн газрын зүгээс иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан “Сайн хувьцаа” төслийг боловсруулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Батбаяр “Засгийн газраас нэг ширхэг хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлсэн. Эхний ээлжинд 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдан авна. Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” дахь хувьцаагаа нэмэгдүүлэх зорилгогоор дотоодын бонд гаргаж санхүүжүүлнэ. Эргээд үүнийг “Эрдэнэс-Тавантолгой” төслийг амжилттай хэрэгжүүлээд олох ашиг орлогоосоо төлнө. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй” хэмээн онцолсон юм.
Иргэдийн хувьд хувьцаагаа засгийн газарт зарсан хойноо үнэнд орсон үед нь анхны нэрлэсэн үнээр нь худалдан авах эрх нээлттэй байгааг тодотгосон юм. Ирэх даваа гаригаас арилжааны банкууд иргэдийн хувьцаа худалдан авах хүсэлтийг хүлээж авч эхлэх бөгөөд Монгол банк, НХҮЕГ хамтран тулгалт явуулснаар долоо хоногийн дараа нэрийн дансанд нь байршуулахаар ажиллах аж.
Эх сурвалж : Medee.mn
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө