НАРЛАГ ЗУНЫ МЭНД
Монголын электроник хөгжмийн өнөөгийн өнгийг тодорхойлж буй уран бүтээлчдийн нэг тайзнаа нэгтгэх зорилготойгоор зохион байгуулагдаж эхэлсэн ба энэ жил уламжлал ёсоор Монгол шилтгээн Цогцолборт 2 дахь жилдээ Нийслэлийн Урлаг Соёлын Газар, Найрсаг Улаанбаатар төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Уг наадам 2016 оны 6 сарын 10, 11-ны өдрүүдэд Усаа хайрлан хамгаалцгаая! уриан дор зохион байгуулагдна. Монголд анх удаа задгай арга хэмжээн дээр
#BubbleFootball-н талбай байгуулах, мөн хүрэлцэн ирсэн залуусд Будгийн шоу, 5000+ залуус дунд усан бөмбөгийн байлдаан зэргийг зохион байгуулахаар боллоо.
Мөн спорт холбоо, клубүүдтэй хамтран Монголын мэргэжлийн экстрем холбооны гайхамшигт үзүүлэх тоглолт, Нисдэг камер сонирхогчдын нэгдсэн цугларалт үзүүлэх тоглолт, Элсний волейболл, Пэйнтболл, Унадаг дугуй түрээс, Иог болон шавар урлал таних мэдэхүйн сургалт үзэсгэлэн, бүх төрлийн бүжгийн сургалт, үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээг төлөвлөж байна. Мэдээж наадмын үндсэн хөтөлбөр болох DJ фестиваль маань орчин цагийн хөгжмийн шилдгийн шилдэг 40 орчим уран бүтээлчид тайзнаа 48 цаг тасралтгүй орчин цагийн хөгжмийг түгээх юм. Наадмыг нийт 60 орчим албан байгууллага, 100 гаруй хувь хүмүүстэй хамтран зохион байгуулж та бүхнийг сэтгэл ханамжийг дээд цэгт нь хүргэх гайхалтай наадам зохион байгуулахаар хичээн ажиллаж байна.
Хаалга нээгдэх цаг
• 2016.06.10-ны 12 цаг
Наадмын талбайд нэвтрүүлэхийг хориглох
зүйлс
• Бүх төрлийн шингэн бүтээгдэхүүн
• Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн
• Эм тариур, капсултай бүтээхдэхүүн /Онцгой тохиолдол эмчийн бичиг шаардлагатай/
• Олон нийтийн хөдөлгөөн болон нам эсвэлийн далбаа, логотой хувцас хэрэглэл
• Дэсэрч дэлбэрэх бодис, газ, шүршдэг будаг, хийн болон үрлэн сумтай буу, шилэн аяга
• Хөтөч нохойноос бусад бүх төрлийн амьтан
Зохион байгуулагч
• The Mongolian Academy of Electronic Music
• Mongolian Beat
• Алтан Шонхор Сан
Дэмжигч
• Нийслэлийн Урлаг Соёлын Газар
• Найрсаг Улаанбаатар хөтөлбөр
• Монгол Шилтгээн Цогцолбор
• Дэлхийн Байгаль Хамгаалах Сан
• O телевиз
• Mongol Mix Project
Хамтран ажиллах санал нээлттэй.
Холбоо барих: 99134050 | 91082233 | 99159612
Маргаашыг хамтдаа бүтээцгээе!
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна