Монголын инээдмийн киноны түүх “Өнөр бүл” киноны жүжигчдийн гэгээн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Тус кино хэдийгээр инээдмийн төрлийнх боловч хэлэх гэсэн санаа бүр нь үзэгчдэд уярал, ухаарлыг бэлэглэсэн гайхамшигтай бүтээл болсон. Тэгвэл, тус бүтээлийг саяхан залуу уран бүтээлчид шинэчилэн “Өнөр бүл өнөө цагт” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгож нээлтээ хийгээд сар ч болоогүй байна. Харин энэ талаар гомдолтой байгаа талаараа өчигдөр гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий хэвлэлийн хурал хийсэн юм. Тодруулбал тэрбээр Би “Өнөр бүл” киноынхоо хоёрдугаар ангийг хийх гэж сүүлийн хэдэн жил ярьж яваа юм.
Гэвч энэ киног бүтээхэд 250 сая төгрөг хэрэгтэй байгаа. Тэр мөнгө байхгүй учраас би өнөөдрийг хүртэл киногоо хийж чадахгүй явна. Тиймээс ард түмнээсээ кино бүтээхэд минь туслаж хандив өргөхийг хүсэж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна” гэсэн юм. Мөн "Өнөр бүл өнөө цагт" киноны хүмүүс над руу болон "Өнөр бүл" киноны зохиолчийн хүү рүү утасдан "Мөнгө өгье" гэсэн. Мэдээж бид зөвшөөрөөгүй. Би өнөөдөр 50 жил урлагт зүтгэхдээ өөрийгөө худалдаж үзээгүй. Алтан үеийнхний хийсэн кино өнөө цагт гологдоод байгаа болохоор шинэчилж байгаа нэрээр иймэрхүү кино бүтээдэг болсон юм болов уу л гэж бодож байна” хэмээн нулимс дуслуулан ярьсан юм”
В.Баяраа
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана