Цахим ертөнцөөр инээд муутай нэгнийх нь тоглоом шоглоом, хэрэгт дуртай нэгнийх нь амны зугаа болж буй нэг патиар яваад байгааг та анзаарсан уу. Тэгвэл зургийн эзэн, хэнгэргийн дохиур чинь энэ нөхөр шүү дээ. МАХН-аас УИХ-ын 23-р тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвших үнэмлэхээ гардаж авсан тэрбээр намынхаа фоны өмнө авахуулсан санамсаргүй юу санаатай юу хэн мэдэхэв ийм патиар нь түүнийг асуудалд оруулаад байгаа юм.
Ядаж байхад манайхан шоочийг хэлэх үү дээр нь “хөөрхөн” тайлбар хийчихсэн байна билээ. Уг нь мань Буджаргал гэх энэ шавилхан залуу ууланд авирдаг, спортоор хичээллэдэг их л ид шидтэй юм гэсэн. Харин ганц гэм нь гоонь эр. Зарим нь түүнийг ингэж амьтан хүний элэг доог болж суухаар эхнэр аваад ажин түжин амьдрахгүй гэж уулга алдах нь ч байсан юм. Ямартай ч мань хүн 23-р тойрогт МАН-ын намын дарга асан Л.Энхболд, АН-ын дархлагдсан гишүүдийн нэг Д.Бат-Эрдэнэ нартай учраа таарчээ.
Э.Нашка
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана