УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар сонгогчдын саналыг авах зорилгоор тус аймгийн Тариалан сумын 13 айл 100 мянган төгрөг тараасан байв. Харин тэдний дээрх увайгүй үйлдлийг дургүйцсэн нутгийн иргэд хуулийн байгууллагад хандан шалгуулсан юм.
Улмаар Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35.18.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь нотлогдсон.Ингээд шударга ёсыг эрхэмлэн хууль зөрчсөн үйлдлийг нь илрүүлсэн Тариалан сумын иргэд СЕХ-г хуулиа биелүүлж ажиллахыг шаардсан ч тусыг эс олсон түүхтэй.
Учир нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар сонгогчдод мөнгө тарааж хууль зөрчсөнийг шүүх тогтоож, СЕХ 13 хүнд 13 сая төгрөг өгчихөөд байхад “хэрэг”-ийн эздэд зохих хууль ёсны хариуцлагыг нь хүлээлгээгүй юм. Түүгээр ч барихгүй УИХ-ын гишүүний мандат олгосон цагаас хойш дөрвөн жил өнгөрчээ.Гэтэл дээрх эрхмүүд энэ удаагийн сонгуульд дахиад Увс нутгаас хүч үзэх юм гэнэ. Нам нь тэдгээрийг нэр дэвшүүлж СЕХ-ноос нэр дэвших үнэмлэхээ гардан авч харагдах юм. Улс төр гэдэг аливаа хүнийг ичих булчирхайгүй болгочихдог юм уу, аль эсвэл Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар үнэхээр ичих нүүргүй болсон хүмүүс үү. Энэ удаагийн сонгуульд дахин Увсаас нэр дэвшихээр батламжаа авчихлаа. Өмнөх сонгуулиар мөнгө тарааж, тэр булхай нь илэрч, шүүх тогтоочихоод байхад дахин тэрхүү тойрогтоо нэр дэвшихээр зэхэж буй нь хэр ёс зүйтэй вэ.
Монгол төрийн хууль цаазыг үгүйсгэж байна уу, Увс нутгийн ард түмэнг “элэг” барьж байгаа нь энэ үү. Хийж бүтээх ёстой дөрвөн жилийн хугацаандаа сонгогчид болон нутаг усныхаа төлөө нүдэнд үзэгдэж гарт баригдах ажлыг хийж явсан бол өнөөдөр тэд мөнгө тарааж сонгогчдынхоо саналыг худалдаж авах шаардлагагүй байх байсан. Гэвч мөнгөтэй эрхмүүд ажил хийхийг урьтал болгосонгүй.Харин тэднийг дахин нутгаас нь нэр дэвшихээр болсныг дуулсан нутгийн иргэд нь дөрвөн жилд тав, гурван төгрөг тарааж байхаар дөрвийн жилийн дотор олигтой ажил хийчихгүй дээ хэмээн халаглаж суугаа сурагтай. Эрхэм гишүүд маань энэ удаад мөнгө л битгий тараагаасай. Шударгаар өрсөлдөөсэй гэж Увс нутгийн иргэд хүсч байна.
Г.Молор
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа