2012-2016 оны УИХ-ын чуулганы нэгдсэн ирцийн мэдээллийг УИХ-ын Тамгын Газараас гаргажээ. Энэ удаагийн парламентад хамгийн өндөр ирцтэй, нэг ч цаг таслаагүй, хамгийн бага хоцролттой үзүүлэлтээр С.Дэмбэрэл гишүүн тэргүүлж, З.Энхболд болон Ц.Баярсайхан нар аман хүзүүнд орсон байна.
"Би угаасаа хоцордог юм" хэмээн сэтгүүлчийн асуултанд хариулж олон нийтийн дунд дуулиантайхан танигдсан С.Дэмбэрэл гишүүний хувьд үг, үйлдэл хоёр эерэг байдлаар хэрхэн зөрүүтэй байж болохыг ийнхүү харуулж, олныг дахин гайхшируулав бололтой. Сонирхолтой нь олон нийтийн дунд хамгийн өндөр рейтингтэй байдаг Х.Баттулга, Ц.Уянга нарын улстөрчид энэ удаагийн парламентад хамгийн муу ирцтэй ажиллажээ.
Эх сурвалж: Etoim.mn
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала