Амьдралаас тасарсан МАН-ын мөнгөтэй “хунтайж”-ууд иргэдийнхээ хүсэл зорилгыг ойлгож, дэмжих үүУИХ-ын ээлжит сонгуулийн "морьд" гараанаасаа гарахад ганцхан хоногийн хугацаа үлдлээ. Нам, эвслүүд тойргууддаа хамгийн хүчтэй гэж үзсэн кандитадтуудаа нэр дэвшүүлж, СЕХ-ноос батламжлуулж аваад байна.Тэгвэл энэ удаагийн сонгуульд саяхан шинэчилсэн сонгуулийн тухай хууль ихээхэн нөлөөлж магадгүй гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа юм. Учир нь жижигрүүлсэн можаритар системээр сонгууль явуулах болсон нь мөнгөтэй эрхмүүдэд давуу тал бий болгох нөхцөлийг бүрдүүлээд байна. Гарч ирсэн шинэхэн боломжийг алдахгүйн тулд намууд ашиглахыг хичээж аль болох мөнгөтэй эрхмүүдийг тойргуудад хуваарилав. Үүний хамгийн том жишээ нь МАН байлаа.
МАН-ынхан энэ удаагийн сонгуульд өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээд үнэнд "гүйцэгдэж" ялагдал хүлээсэн "баячуудаа" дахин сойв. Тэдний Ж.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Б.Ундраа нар тэргүүлж байгаа юм.Тэгвэл МАН-ын угшилтай баячуудын хүүхдүүд болох "хунтайж"-ууд ч гэсэн энэ удаагийн сонгуульд олноороо өрсөлдөж байна. Тодруулбал, Завханы гаралтай ч "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар ажиллаж, уг үйлдвэрээр овоглож явсан талийгаач Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, Алтны магнат Т.Нямтайширын хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар олон жил ажилласан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, Монголын тэргүүн баячуудын эгнээнд зүй ёсоор багтаж явдаг Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, Их засаг сургуулиар олон жил овоглож буй Ням-Очир захирлын хүү Н.Учрал нарыг нэрлэж болно.Үүн дээр нэмээд хуучин баячууд болон Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Б.Ундармаа тэргүүтэй шинэхэн баячуудыг нэрлэж болох юм.
Мэдээж тэдний хамгийн том "хөзөр" бол мөнгө байх. Жижиг 76-гаар сонгууль явуулж байгаагийн ганц давуу тал нь жалга довны үзэл болон мөнгөтэй эрхмүүдэд илүү боломж олгодог шүү дээ. Гэвч ард түмэн нэг үеэ бодвол өнгө мөнгөнд хуурталгүйгээр ирээдүйнхээ төлөө зөв сонголтыг хийх чадвартай болсон. Н.Номтойбаяр, О.Содбилэг нар өнгөрсөн сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон ч нүдэнд үзэгдэж гарт баригдахаар дорвитой ажил хийгээгүй гэж сонгогчид нь ярьдаг. Ажил хийхээсээ илүүтэй архи дарс эргүүлж, элдвийн хэрэг төвөгт холбогдож явсан нь эрхэм "хунтайж"-уудыг улс төрд төлөвших арай болоогүй гэдгийг бэлхэнээ илчлээд өгч байна. Багаасаа амьдралын нарийн ширийнийг ойлгож, гэр хорооллын бараан амьдралыг нүдээр үзэж, биеэр туулаагүй тэднийг иргэддээ хэрэгтэй зүйлийг хийж, сонгогчдоо ойлгоно гэдэг юу л бол.
Б.Саран
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа