Ч.Бямбажавгын хууль бус үйлдлийн талаар нэгэн иргэн дарах мэдээллийг өглөө. Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
СХД-ийн 14 хорооны иргэн /нэрээ нууцлахыг хүсэв/ байна. Танай сайтад хандсан учир нь Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар,“Хаан даатгал” ХХК-тай хамтран иргэдийн зөвшөөрөлгүй иргэдийн өмнөөс хууль бусаар гэрээ хийсэн байсан.Тэр нь даатгалын төлбөр нэртэйгээр нийслэлийн өрх бүрээс сар бүр1500 төгрөг авч байсан талаар юм. Энэ мэдээллийг анх “Монгол коммент” нэвтрүүлгээс авсан даруй хууль бус болохгүй зүйл гэдгийг мэдсэн юм л даа.
ОСНААУГ-ын дарга нь Ч.Бямбажав билүү?
Тийм ээ.Ч. Бямбажав СХД-ийн 16-р хорооны СӨХ-ийн дарга байсан. Одоо –НийслэлийнОронсууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга болсон гэсэн.
Анх манай гэрийн таазнаас ус гоожиж шавар нь нурахаар нь би Хаан даатгалтай холбогдож байдлаа хэлж даатгалд хамрагдах тухай асуухад
-Манай компани танайхтай гэрээ хийгээгүй болохоор даатгалын мөнгө өгөх боломжгүй байна, би хариуцах хүнд нь уламжилж өгье гээд алга болсон.
Дараа нь ТВ9-ийн “Монгол коммент” нэвтрүүлгээр энэ Хаан даатгал, ОСНААУГ-ын тухай үзээд,засгийн газрын лавлах 1111 хандсан юм. Нэг даргатай уулз гээд утсыг нь надад өгсөн. Тэр даргатай уулзахад таны мөнгийг буцаан олгоноо гэжхэлсэн. Хоёр хоногийн дараа даатгалын газрын ерөнхий нягтлан надруу утасдаж миний дансыг аваад 23.000 төгрөг шилжүүлсэн байсан.
Энэ асуудал ингээд дууссан уу?
Үгүй.Дараа сарын байрны мөнгө дээр ахиад даатгалын 1500 төгрөг гарсан. Би орон сууцны 15-р контор дээр очоод
-Энэ мөнгийг яагаад дахиад авсан юм бол? Миний дансыг хаасан гэж хэлсэн л дээ
15-р конторын ажилтан: -Та өөрөө гэрээ хийчхээд юу яриад байгаа юм бэ? гэсэн
Би өмнө нь 23000 төгрөг олгож байсан Хаандаатгалын газрын ерөнхий нягтлан руу холбогдов.
Ерөнхий нягтлан: -Танай өрхөөс даатгалын мөнгө авахаа больсон. Таны нэрийг яг одоо хаслаа гээд тэр нягтлан надад хувиасаа 1500 төгрөг өгсөн. Үүний дараа мөн л дахиад 1500 төгрөг төлбөр дээр гарсан байсан. Би нөгөө ерөнхий нягтлан руу дахин залгахад
-Өө за би яг одоо танайхыг хаслаа гэж дахин хэлсэн. Энэ байдал 2 удаа давтагдаж миний хохирлыг тэр нягтлан хувиасаа 2 удаа барагдуулж төлсөн.
Харин дараа сараас нь манай өрхийн мөнгөнөөс 1500 төгрөг аваагүй.
Энэ даатгалын компаниуд нь өрх бүрээс сар бүр 1500 төгрөг орон сууцны даатгалын мөнгө гэж авдаг байж иргэдэд учирсан хохирлыг барагдуулж байна уу? Эсвэл иргэд маань энэ орон сууцны даатгалын тухай мэдлэггүй байна уу?
Бидэнд энэ даатгалын байгуулагтай хийсэн гэрээ албан бичиг баримт байхгүй.... Даатгалын үйлчилгээ явуулдаг гэдгийн ч мэдэхгүй. Иргэдийн өмнөөс бидний асуудлыг шийдвэрлээд биднээс зөвшөөрөлгүйгээр мөнгө аваад байгааг бусад иргэд ойлгоосой, өөрсдийн дуу хоолойг хүргээсэй гэж бодож байна.
Мэдээж “Иргэн хүн ийм байх ёстой” гэж хэлмээр байна сүүлийн асуултыг танд үлдээе.
Баярлалаа ойр тойрны иргэд надаас асуудаг тэтгэврийн хөгшид ялангуяа яаж энэ мөнгийгөрхөөсөө байхгүй болгов гэж. Тэдэнд хэлдэг хууль бус мөнгө төлөх шаардлага байхгүй. Иргэдээс мөнгө авч байгаа бол эргээд үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Ийм бол бид даатгуулаад, мөнгө төлөөд явж болно. Гэхдээ энэ мөнгө хэний халаасруу оров уу, юу хийсэн, яасан нь мэдэгдэхгүй л хамгийн сонин байгаа юм л даа..
Ярилцсанд баярлалаа
Энэ талын мэдээлэл дутмагаа нийслэлийн өрхүүдээс 2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оныбайдлаар 269.1 саятөгрөг, нийт 1 тэрбум 12,1 саятөгрөгавч, хуульбусорлогоолж, иргэдэд хохирол учруулсан байна. Энэ хэрэг замхарсаар яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа нь анхаарал татаж байна.
Зөв зөв иргэн хүний тэмцэл гэж энэ “Иргэд ийм байх ёстой” гэхдээ танайх байхгүй болсон ч бусад иргэдээс татаасаа авсаар л.
Эх сурвалж: Cityinfo.mn
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна