Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын “Breeders’ Cup” морин уралдаанд түрүүлсэн Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” Английн хатан хааны нэрэмжит уралдаанд оролцлоо. Их Британий Беркшир дэх “Рояал Аскот” морин тойруулгад болсон “King’s Stand Stakes” уралдаанд Тод манлайн “Mongolian_Saturday” /19 мориноос/ өнгөлж яваад дундуур оржээ.
Нэг километр орчим зайнд уралддаг уг уралдаан Викториа Хатан хааны үе буюу 1860 оноос Рояал Аскотод зохион байгуулагдаж ирсэн гэнэ. Анх 3.2 км зайнд уралддаг байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод 1860 онд анх удаа замыг богиносгон нэг километр зайнд уралдуулах болсон аж.
Хэдийгээр “Mongolian_Saturday” өмнөх амжилтаа давтаагүй ч манай Тод манлай уяач Д.Ганбаатар,МУ-ын Алдарт уяач Э.Ганбат нарт 90 насыг зооглоод буй хатан хаан Элизабет өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн байна.
Эх Сурвалж: PHOTONEWS.MN
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ