“Жексон” амьд гэдэг шиг “ХҮН”-ийнхан амьд шүү


Улстөрийн хүрээлэл дунд “ХҮН” намынхан хэмээн дуу шуутайхан орж ирсэн тэд нэр дэвших эрхээ баталгаажуулж авахын даваан дээр асуудалд орцгоосон. Тодруулбал дотоод зөрчил нь тогооноосоо халин гарч дарга цэргийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсаар сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж чадаагүй юм.

 

Уг нь “ХҮН”-ынхан дунд энэ цаг үеийн түүчээ болж яваа залуус нэгдэн орсон тухай нийтээрээ шуугицгааж байсныг санаж буй биз. Харин тэд бууж өгөлгүйгээр бие даан нэр дэвшихээр болжээ. Бүр тодруулбал “ХҮН”-ын угшилтай 19 хүн бие даан нэр дэвших үнэмлэхээ өчигдөр гардаж авсан юм. Ингэснээр улстөрөөс ул мөргүй арчигдсан гэгдэж байсан ХҮН-ийнхэн Жексон амьд гэдэг шиг эргэн ирлээ.

 

Э.НАШКА