Оффшорын эргэн тойрон дахь асуудал улам хурцадсаар л байна. Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээрээ Л. Мөнхбаясгалан оффшор данстангуудын тухай мэдээллэсэн. Харин энэ удаа олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос авсан маш нууц баримтыг гартаа оруулсан тухайгаа мэдээллээ.
Дэлхий хавтгай болсон нь үнэн байна. АНУ -ын Вашигтонд очиж авах байсан Панамын баримтуудыг интернэтээр гэхдээ дэлхийн нөгөө өнцөгөөс бүрэн эхээр нь хүлээн авлаа... Лондон, Вашингтоны сэтгүүлчидтэй хамтран ажиллаж чадлаа. , Хэдийгээр хилээр гарахыг минь хориглож эрүүгийн хэрэг үүсгэсэн ч баримтыг олж чадав. Одоо харин надад хуульчдын зөвлөгөө хэрэгтэй байна. Оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүнгээ нуусан, ашгаа нуусан этгээдүүд бүгд УИХ-д нэр дэвшсэн байна. Эднийг шууд зарлавал Сонгуулийн хууль зөрчсөн болох уу... Тэр хэргээр бас онц хүнд гэмт хэрэгтэнд бид тооцогдох уу... энийг зөвлөж туслаач.... Хүмүүс намайг чимээгүй байж байгаад нэвтрүүлгээ хий гэж зөвлөж байгаа... Би шаардлагатай бол бүх баримтаа шүүхийн өмнө гаргаж өгөхөд бэлэн байна. Бас та бүхэн үнэнийг мэдэх эрхээ Үндсэн хуулиар баталгааажуулсан иргэд учраас мэдээллийг цаг тухайд нь авах ёстой... Энэ баримтууд аюултай байдалд хүргэж болзошгүй.... Тиймээс иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. Цензургүй багт бүх баримт ирсээн..... Олигархууд биднээс арай л дутуу бодож дээ.... За алив хуульчдаа зөвлөөрэй... аюулгүй байдалд минь туслаарай. хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа