Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны санаачилсан "Хулгайчгүй Монгол" үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс улс төрчдийн "Хар жагсаалт"-ыг албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтыг хэд хэдэн үе шаттайгаар гаргасан бөгөөд 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилсан 100 Хар үйл явдлыг олон нийтийн санал асуулгаар нэрлэсэн. Тэгвэл өнөөдөр зарласан "Хар Жагсаалт"-д уг 100 хар үйл явдалд оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүмүүс багтсан байна.
Хар жагсаалтад УИХ-ын сонгуульд нэр дэвшигч дуучин Г.Эрдэнэтунгалаг, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар багтсан нь олны анхаарлыг татав.
Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат "100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд тэднийг битгий сонгоорой гэж олон нийтийг уриалж байна" гэсэн юм.
Эх сурвалж: Zuvsongolt.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй