Олон улсын сонирхогчийн боксын холбоо /AIBA/ Швейцарь улсад хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016”-д оролцохыг зөвшөөрсөн таатай мэдээг түгээгээд удаагүй байгаа билээ.
Ингэснээр мэргэжлийн дэвжээнд хүч үзэж буй тамирчид нас, амжилт, тухайн байгууллагатай хийсэн гэрээнээсээ үл шалтгаалан сонирхогчидтой хамт олимпод өрсөлдөх боломж бүрдсэн юм.Энэ түүхэн шийдвэр гарсны дараа монголчууд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтыг олимпод оролцох болов уу, яах бол хэмээн чих тавин хүлээж байгаа.
Тэгвэл гавьяат маань өөрийн цахим хаягтаа “Олимпод оролцох талаар яах ийхээ шийдчихээд тодорхой мэдээлэл тавина аа, манайхаан” хэмээн нийтэлжээ. Үүнийг харсан нутаг нэгтэн нь Н.Төгсцогт олимпод оролцохоос татгалзахгүйгээр үл барам хэрвээ дасгалжуулагч Жон Гуссен болон гэрээ хийсэн байгууллага нь зөвшөөрвөл “Рио-2016”-д оролцох бодолтой байгаа бололтой хэмээн битүүхэндээ найдлага тавьсаар байгаа юм.
Хэрвээ гавьяат маань “Рио-2016”-д хүч үзэхээр шийдвэл Венесуэль улсын Варгас хотноо ирэх долдугаар сарын 3-8-нд болох тэмцээнээс олимпийн эрх авах боломжтой. Эл тэмцээнээс Риог зорих 28 эрхийг олгоно.
“Рио-2016”-д манай ширэн бээлийтнүүдээс 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар зодоглохоор олимпийн эрх аваад байгаа юм.
Э.НАШКА
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана