Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 238, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 273 нэр дэвшигч оролцохоор болсон. Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу маргааш нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгох юм. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан олгоно гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Эх сурвалж: Medee.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа