Өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын Газрын хяналт, шалгалтын талаар ХАХНХ-ын сайд, НДЕГ-ын дара болон бусад холбогдох албаныхан танилцууллаа.
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Д.Мэндбаяр "Зарим хэвлэлд нийгмийн даатгалын байгууллагыг гүтгэсэн ташаа мэдээлэл нийтлэгдсэн.
Тиймээс Нийгмийн даатгалын байгууллагын хамт олноос зарим хэвлэлийг нийгмийн даатгалын байгууллагын ажилчдын ажил хэргийн нэр хүндийг сэргээх, уучлал гуйх, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирсан хохирол арилгахыг шаардаж шүүхэд ханджээ.
Мөн гүтгэлгээс болж байгууллагаас явуулсан нэвтрүүлэг, хэвлэлийн хурал, хяналт шалгалт хийхэд гарсан зардал болон цаашид сэвтээсэн нэр төрийг сэргээх, ард иргэд, даатгуулагчид зөв ойлголт өгөх ажил зохион байгуулахад гарах зардлыг төлүүлэхээ нэхэмжлэлдээ дурдсан байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Урт хугацааны туршид биднийг гүтгэсээр байсан ч бид маш тэвчээртэй хүлээцтэй байж ирлээ. Болохоосоо болохгүйгээ хүртэл бүх зүйл дээр ойлголцох, эв зүйгээ олохыг хичээсэн.
Өнөөдрийг хүртэл ямар ч тодорхой тоо байхгүй, нэг ч хүний нэр байхгүй баримтгүй мэдээллээр хар Пи-Ар хийлээ. Эрдэнээ гэдэг хүнийг хүнийх нь хувьд гутааж доромжлох гэсэн гол зорилго байгаам шиг надад санагддаг. Тэрийг тойроод мөрөөрөө ажлаа хийж байгаа хэдэн зуун мянган хүний ажил хөдөлмөр, нэр хүндийг доромжилсон гүтгэлэг дөрвөн жил үргэлжиллээ.
Энэ хугацаанд Монголд хяналт шалгалт хийж болдог бүхий л байгууллагаар нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагааг шалгуулсан. Цагдаа, Мэргэжлийн хяналт, Үндэсний аудитын байгууллага гээд бүх байгууллагын хяналт шалгалтын дүн гарлаа. Үнэхээр биднийг гүтгээд байгаа шиг тийм зүйл байсан бол бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ялангуяа хувь хүний хувьд хариуцлага хүлээхэд би бэлэн.
Бидэнд төрийн мөнгийг идсэн, тэтгэвэр тэтгэмжийг зохион байгуулалттайгаар авч ашигласан ямар ч үйлдэл байхгүй гэдгийг хэлмээр байна" гэлээ.
Эх сурвалж: IKON.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа