”www.tusgaar.MN”-ийн захирал нэр дэвшинэ

Admin
2 цаг 46 минутын өмнө

Монгол улс даяар 8 дахь сонгууль эхлэх гээд хөдөө хотгүй нэр дэвшигчид намуудын хооронд тулаан өрнөсөөр байгаа. Тойргуудын учраанууд бараг тодорхой болсон Баянхонгорын 8 тойргийн хувьд дуулиан ихтэй байна.

Учир нь нэр дэвшигчдээс МАН-аас “Ачлал  трейд”-ийн захирал М.Билэгт, АН-аас Н.Түвшинбаяр, МАХН-аас н.Ууганбаярын нэрс тодорхой болсон.

Тэгвэл сүүлд сонгуульд оролцох эрхээ шүүхийн тавцангаас олж авсан ИЗНН-аас нэр дэвшигчдэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Дэд Сайд асан, “Нар Мон” ХХК Ерөнхий захирал  М.Хүрэлсүх, Малчдын хоршоологчдын үндэсний холбооны тэргүүн, Баянхонгор аймгийн ИЗНН-ын дарга О.Мөнх-эрдэнэ, Тусгаар.МН сайтын захирал Л.Алтангэрэл нарын нэр ч яригдаж байгаа сурагтай. Хэн нь өрсөлдөхийг үндэсний хорооны хурлаараа шийдэх болов уу?

Л.Алтангэрэлийн хувьд “Монгол тулгатны 100  эрхэм төсөл”-ийг санаачлан бүтээсэн хэмээн хэвлэл мэдээллээр томоохон маргаан дэгдээж байсан бөгөөд  одоо болтол П.Анужин, Б.Баатар, Борхүү нар цагдаад ирж мэдүүлгээ өгөөгүй байгаа гэдэг.

Юутай ч оюунлаг хүмүүс Л.Алтангэрэлийн талд зогсох болсон. Түүний дараагийн шинэ санааwww.Tusgaar.MN сайт байсан юм. Сайтын мэдээлэл, сошиал ертөнцөд “Тусгаар Монголын Мэдээ” гэх уриатайгаар түмэнд хүрдэг эх оронч залуусыг огшоогоод авдаг нь нууц биш.  Тусгаар улс гэдэг ойлголтыг мэдээллээр дамжуулж хүмүүст хүргэж байгаагаараа онцлог юм. Тэрээр “Монгол түмний суут хүмүүс” гэх шинэ төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь оюуны том эргэлт хийсэн төсөл болно гэсэн хүлээлтийг үүсгэсэн.  Сүүлийн 3 жил төрөлх Баянхонгор аймгийхаа “Хонгор нутгийн хөгжилийн төлөө сан”, МЗХ дэргэдэх “Баянхонгорын залуучуудын холбоо”, “Баянхонгорын оюутан залуучууды холбоо”  “Их Богд” дэвжээ, “Хонгорын хурд Морин спортын холбоо” зэрэг төрөлх аймгаа гэсэн олон нийтийн бүхий л  ажилд улс төрийн үзэл харгалзахгүйгээр идэвхтэй оролцож ирсэн төдийгүй “Баянхонгорын шороог идэж өссөн хүү” хэмээн онгирч явдаг нэгэн.