Төрийн бодлого зангидахаар УИХ-д сонгогдоно гэдэг амаргүй даваа. Тэр дундаа нэр дэвших эрхээ намаасаа олж авна гэдэг чинь ёстой “алаан байхгүй юу” гэдэг болох шиг боллоо. Өнөөгийн парламентад тохой залган суугаа 76 эрхмийн 68 нь дахин даагаа нэхнэ гээд зүтгэж яваа. Харин найм нь халаагаа өгч, хөндлөнгөөс ажиглаж бас туршлагаа хуваалцахаар болсон. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Түүнийг энэ удаа намынхан нь нэр дэвшүүлэхийг хүссэн. Гэвч тэрбээр ҮЗХ-ныхоо хурлын үеэр нэрээ татаж, нэгэнтээ квот нь хүрэхгүй байсан хийгээд чадварлаг хүн тойргийн гадна үлдэж буй зэргээс шалтгаалан УИХ-ын гишүүн М.Батчимэгийг сойхыг хүссэн. Тэр ч утгаараа Р.Амаржаргалыг энэ долоо хоногийн гол дүрээр нэрлэхийг зорьлоо. Р.Амаржаргалыг салбарынхан нь шагшин магтдаг эдийн засагч.
Бас дээр нь Ерөнхий сайд асан. Зарим нь түүнийг адайр ааштай, АН-ынхантайгаа ч таардаггүй гэх юм билээ. Үнэн хэрэгтээ энэ парламентад суух нь түүнд тийм чухал асуудал биш гэдгийг тэр өөрөө хэлж орхисон. Р.Амаржаргал гэх нөхөр төрийн ордонд ч амьдарна, түмний дунд ч амьдарна. Харин АН-д Р.Амаржаргал шиг шударга нөхөд тийм ч олон байхгүй. Тэр тусмаа сандал суудлын төлөө л өрсөлдөнө үү болохоос сонгогчдын төлөө “ган” хийж дуугарахгүй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг тэд хэзээ эвээ эрхэмлэж чадахгүй. Тийм болохоор тэрслүү ч болсон тэд туршлагатай улстөрчөө аваад үлдсэн бол алдах юмгүй л байх байлаа.
Б.БАТ
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв