Өөрийн мэдэлгүй буюу өрөөсөн оймсны нэг

Admin
3 цаг 41 минутын өмнө

  Өнгөрсөн сонгуулиар намын жагсаалт гэгчээр З.Баянсэлэнгэ оймсны өрөөсөн болж гишүүн гэх нэрийг зүүж төрийн ордонд тухалсан билээ. Гэсэн ч тэрээр дөрвөн жилийн турш өөрийн гэсэн мэдэлгүй өрөөсөн оймс явсаар одоо дуусгавар болж байна. Учир нь намын дарга Н.Энхбаярын удирдлагаар ажиллаж эзэндээ үнэнч “сургуультай” нохой мэт зүтгэлээ. Өөрөөр хэлбэл Баянсэлэнгэ ардын эрх ашгийн төлөө бус Намбар гуайн хүү Энхбаярын эрх ашгийн төлөө үнэнчээр ажиллаж, зүтгэж дөрвөн жилийг барав аа.

 

Харин энэ удаад түүнийг эзэн ноён нь намын жагсаалт гээч байхгүй учир ямар нэг аргаар дахин төрийн ордонд, тэр дундаа 76-гийн дунд шургалах ёстой гэсэн даалгаврыг өгчээ. Тиймээс тэд гарцаагүй ордонд үлдэх боломжийг хайж хуваагдсан тойргуудыг судалжээ. Эцэст нь хүн ам олонтой, ажилгүйдэл , ядуурал төвлөрсөн СХД-ийн 72 дугаар тойргийг сонгожээ. Учир нь тус тойргийн сонгогчдыг  ходоодоор нь татаж санал авах зорилго өвөртөлсөн бололтойдог шүү. Одоо ч боловсролтой, боловсролгүй, эмзэг ядуу  ч бай өнөөдрийн талх биш ирээдүй, үр хойчоо бодож сонголтоо хийнэ гэдгийг ард түмэн ярьсаар яваа гэдгийг Баянсэлэнгэ гишүүн минь сонсоо л байлгүй дээ.