УИХ-ын гишүүн Б.Наранхүү дахиад Дундговь аймгаасаа нэр дэвшиж байгаа. Манай Монголын сонгогчдын хувьд улс орны нийтлэг эрх ашиг бус тойргийн эрх ашиг гээчийг эхэнд тавьдаг хойно магад түүнийг сонгож болох юм. Гэхдээ Дундговьчууд түүнийг чуулганы хуралдаан байнга тасалдаг гэдгийг нь ер нь мэддэг болов уу. УИХ-ын Тамгын газраас ирцийн мэдээлэл гаргахад таслалтаараа тэргүүлдэг гишүүдийн нэг бол Б.Наранхүү юм. Ер нь чуулганы хуралдаан дээр барагтай бол юм ярьдаггүй, үг хэлдэггүй хүмүүсийн жагсаалтыг Б.Наранхүү тэргүүлж мэдэх юм.
“Мон Уран”-ы гэх тодотголтой тэрбээр бизнесийн салбараас улстөрд ороод 4 жил болохдоо Монголчуудын эрх ашигт хамаатай ямар ажлууд хийснээ тайлагнавал сонирхолтой л мэдээ харагдах болов уу. Уг нь тэрбээр МАН-ын гишүүн явсан. Гэхдээ АН-ыг бараадаж, УИХ-д нэр дэвшээд гарсан. Экс гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болж гарч байсан нэгэн. Тэгвэл том загнаж байсан тэр тойргоосоо дахин нэр дэвшиж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй