Бие жижиг ч бэлчээр томтой найруулагч


 

  Драмын театрын өндөр босгоор алхан, жүжигчин найруулагчаар ажиллах болсон А.Чингүүнийг бие жижиг ч бэлчээр томтой залуу гэдэг. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Намайг хайрла” киноны ерөнхий найруулагчаар ажилласан юм. Санаж буй бол А.Чингүүн Драмын театрт анх удаа тавигдсан “Норовын намтар” жүжигт анхных нь нүүр царай болж явсан юм.
Харин өнгөрсөн зургадугаар сарын 1-н буюу хүүхдийн баяраар Драмын театрынхан уг жүжгийг тоглож хүүхэд багачуудад инээд бас ухаарал бэлэглэсэн. Харин А.Чингүүн уг жүжгийн гол дүрд тоглосноос гадна өөрийн найруулсан “Намайг хайрла” киноныхоо нээлтийг хийн олон ажлыг зэрэг амжуулан хөрвөх чадвартай нэгэн гэдгээ харуулаад амжсан шүү. Сонирхуулахад түүнийг мэргэжил нэгт нөхөд нь ур чадварын хувьд өсөж яваа найруулагч хэмээн үнэлдэг бөгөөд сэтгэл сайтай, сэргэлэн А.Чингүүнийг алсдаа их юм дуулгана гэдэг юм билээ.
Э.Нашка