Чөлөөт цагаа Салса бүжгээр хичээллэж, стрессээ тайлмаар байна уу


Салса бүжиг нь 1940-өөд оны үед Куба улсад үүссэн хосын бүжгийн төрөл юм. Анх Куба улсад үүссэн энэ бүжиг одоо Латин Америк, Хойд Америк, Европ, Австрали мөн Азийн зарим орнуудаар өргөн тархсан бүжгийн төрөл болон хөгжжээ. Тийм ч учраас улс үндэстний онцлогоос хамаарч маш олон урсгал болон салбарласан байдаг.

 

Салсагийн хөдөлгөөн нь ерөнхийдөө Куба үндэстний бүжгээс эх авсан байдаг. Тогтсон хөдөлгөөн, дүрэм журам гэж байдаггүй учир хөгжмийн хэмнэлд тохируулан өөрийнхөөрөө, яаж ч бүжиглэж болдог. 

 

Салса нь цөөхөн үндсэн хөдөлгөөнтэй. Тиймээс сурахад хялбар бүжгийн тоонд ордог. Ерөнхийдөө дөрвөн хэмнэлд гурван товшилтот, найман хэмнэлд зургаан товшилтот хөдөлгөөн хийдэг хурдан хэмнэлт бүжиг.

 

Мөн энэ бүжигт гарны хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Гарын уян хатан хөдөлгөөнаар хамтрагчаа урин дуудаж буйгаа илтгэж, бүжгийг жолооддог. 
Турах нь толгойны өвчин болоод үнэтэй эм бэлдмэл хэрэглэж байгаа хэн хүнд зөвлөхөд бүжиг бол хамгийн хялбар эрүүлээр турах арга хэмээн салсагийн багш нар зөвлөсөн шүү. Эрч хүчтэй, тачаангуй, шийдэмгий, энэ гайхамшигт бүжиг цагт дор хаяж 420 калорийг шатаана. Тиймээс идэвхитэй хөдөлгөөн эрэлхийлж байгаа хүмүүст тохиромжтой. Хурдан хэмнэлт салсагаар хичээллэснээр хөдөлгөөний эвсэл, урлагийн мэдрэмжтэй болж, бие сэтгэлийн тайвшралыг олох болно. Бүжгээр хичээллэдэг хүмүүс хэзээд өөдрөг, өөртөө итгэлтэй, амьдралын баяр баясгалантай байдгийг мэднэ биз дээ?
Монголд сүүлийн долоон жилийн хугацаанд “POLARIS” бүжигийн сургуулийн багш Г.Гүнбадрах/Гүнбаа/ Салса, Бачата, Кизомба бүжгийг Монголд маш эрчимтэйгээр хөгжүүлж ирсэн.

 

Залуучуудын дунд Салба бүжгийн үдэшлэгийг Бямба гараг бүр

 

Гурван гал төвийн 6 давхарын C&C lounge-д

 

Мягмар, гаригуудад Хуучинаар Хүүхдийн зуу/ Beer house-д,  Пүрэв гарагт

 

Хороололын хуучин Аз хүүхдийн их дэлгүүрийн 3 давхарын lounge-д орой бүрийн 20-00 цагт зохион байгуулагдаж байна. 
Мөн POLARIS DANCE сургалтын төвөөс партинаас гадна бүжгээр хичээллэх хүсэлтэй залуустаа сарын 80,000 төгрөгөөр хичээл зааж байгаа бөгөөд гурвуулаа ирвэл 50,000 төгрөг, хосоороо хүрэлцэн ирвэл 50%-иар хөнгөлж байгаам байна. 

 

Сургалтын төвын байршил нь:

 

Салбар1:Бөхийн өргөөний Баруун талд,

 

Салбар2:Хуучин тээврийн товчооны хажууд

 

Холбоо барихыг хүсвэл 95944400 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэлийг авна уу