Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа шүү, Бэки


Түүнд яг ингэж хэлмээр. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэж. Сонгуулийн шуурга дэгдэж эхлэв үү үгүй юу амбицтай нөхдүүд улстөрд хүч үзэхээ эхнээсээ цахим ертөнцөөр зарлаад эхэлсэн. Нарагаар эхэлсэн уг давалгаа топ модель Х.Бадамгэрэлийн нөхөр Бэкигээр үргэлжилсэн гэхэд болсон.
Бэки буюу Г.Мөнхбаяр гэх энэ залуу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшихээр болсноо нэгэнт дуулгасан. Харин бие даан нэр дэвшигчид 801-ээс дээш дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай бөгөөд мань хүн дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулах гэж их л юм болсон сурагтай. Ядаж байхад дуучин Бэки гэхээр түүний дууг мэддэг хүн ховор учир гэргийгээрээ PR-аа хийж яваа сурагтай. Гэхдээ эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг дээ... Амжилт Бэки
Э.Нашка