2012-оос 2016 оны хооронд УИХ-д сууж байсан нөхөд дундаас “зоригт анчин бүсгүй” тодорсоноос болж зарим нэгэн гишүүдийн ховор ан агнадаг тухай мэдээлэл тархаж эхэлсэн. Тэдний дундаас нэг нь ч “тиймээ би агнасан юм, энэ явдал надад том сургамж болсон, ахиж тийм үйлдэл хийгүй” гээд олон нийтийн өмнө хэлчих зоригтон алга. Бүгд л авлаагүй буудаагүй болж таарсан. Бараг л гайтай баавгай өөрийн үхлээрээ үхчихсэн хэвтэж байсантай тааралдаад хажууд нь очоод зургаа авахуулсан маягийн юмыг Дорнодоос сонгогдсон Н.Номтойбаяр ярьдаг.
Гэхдээ барьсан буугаа тавихаа мартсан байж. Энэ тухайд асуусан сэтгүүлчид тэрээр “золбин асуултанд хариулахгүй” гэж ихэрхэж байсан нэгэн. Хэрвээ гишүүн золбин нохой буудчихсан бол тэр тухайд нь асуух нь “золбин” асуулт байж болно. Гэтэл Монголд ердөө 250-300 гаруйхан тоотой байдаг хүрэн баавгайн тухай яригдаж байна. Ховор ан агнасан байж болзошгүй тухай асуух нь “золбин” хэрэг бол өнөө цагт улам хурцаар тавигдаж байгаа байгаль хамгаалал, амьтны эрх, байгаль хамгаалагчдын тэмцэл хөдөлгөөн мөн л “золбин явдал” болж таарах нь…
Эх сурвалж: Nuuts.mn
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой