Америкийн дуучин Мадонна, Их Британийн найруулагч Гай Ричи нарын хүү Рокко ашгүй нэг юм гэртээ буцаж очсон аж. Уржигдар түүнийг Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт явж байгааг нь харжээ. Рокко хүү найзуудтайгаа хамт кофе ууж суусан гэнэ. Дараа нь тэрбээр ээжтэйгээ уулзахаар явсан байна.
Ийнхүү өнгөрсөн жилээс хойш тэрбээр анх удаагаа гэртээ очжээ. Өнөөдөр шүүх Мадонна, Гай нарын хэн нь хүүхдээ асрамжлах ёстой вэ гэдгийг шийдвэрлэх болно. Харин тэр хоёр өөрсдөө тодорхой зөвшилцөлд хүрсэн бололтой. Өнгөрсөн сард Мадонна Лондонд очоод хүү болон экс нөхөртэйгээ эв зүйгээ олсон гэдэг. Шүүх ч тэднийг учир зүйгээ аятайхан ол гэж зөвлөсөн байна.
Алдартнуудын 15 настай хүү Англид аавтайгаа хамт эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байгаа юм. Тэрбээр ээж нь түүнийг дэндүү чанга гараар өсгөж, эрх чөлөөг нь хязгаарлаж байна гэж мэдэгдэж байсан удаатай. Одоо шүүх ямар шийдвэр гаргахыг л хүлээх үлдлээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа