Энэ жилийн сонгууль урьд хожид харагдаж байгаагүй сонин содон “дуэль”-ууд харагдаж байгааг хэн хүнгүй онцолж байна. Харин тэдний хамгийн содон нь төрсөн ах дүүс нэг тойрогт “үзэлцэж” буй явдал юм. Бүр тодруулбал Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу төрсөн дүү Ш.Батсамбуутайгаа нэг тойрогт нэр дэвшсэн явдал. Хүргэн базууд яах вэ байж болох ч төрсөн ах дүүс нэг тойрогт үзнэ гэдэг жинхэнэ “алаан” биз. Ш.Сайхансамбуугийн хувьд “ах” намд гомдон Г.Уянгын намд дагаар орсон бол дүү Ш.Батсамбуу нь харин “ах” намд хайр зарлах болсны цаана юу болсон бэ гэдэг хэн бүхний анхаарлыг татаж буй.
Хөрөнгө мөнгөнөөсөө болж, хоёр тийшээ харсан гэх төрсөн ах дүү хоёр улс төрөөс болж бүр тангараг тасарч магадгүй болсныг ч улс төрийн хүрээнийхэн онцлоод эхэлчихэж. Тойрог мундсан биш, очиж, очиж нэг тойрогт ах дүү хэрэлдэн, тэмцэлдэн өрсөлдөх нь хувь хүн талаасаа ч, ах дүүгийн холбоо талаасаа ч муухай харагдаж байгаа нь үнэний хувьтай.Гэхдээ сонгууль болтол зай байна. Завханы 19 дүгээр тойрог хэнийг өөрсдөөрөө төлөөлүүлэхийг харж л байя даа.
В.Баяраа
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна