Шилэн Цогоо нэрээрээ алдаршсан иргэн Б.Цогтгэрэл өнгрөгч амралтын өдрүүдээр нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрээр Шилэн дансны тухай хуулийн дагуу иргэний хяналтаа тавьж Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг эхнээс нь нягтлан үзэж байгаа бөгөөд шалгалтын явцад Хөгжлийн банк Шилэн дансаа дутуу хөтлөж байгаа нь илэрсэн байна.
Хамгийн чухал мэдээллүүд болох 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээнүүдийг олон нийтэд ил мэдээлэхээ больсон нь хардлага төрүүлж байгаа бөгөөд удахгүй болох сонгуулийн санхүүжилттэй холбоотой байж болзошгүй хэмээн иргэн Б.Цогтгэрэл тайлбарлаж байна.
Уг асуудлыг Шилэн дансны тухай хуулийн дагуу шүүхэд өгнө гэдгээ тэрээр өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
эх сурвалж: tsag.mn
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой