Мань хүн аль намаас хаана нэр дэвших нь оньсого мэт байсан. Бүр Г.Уянга гишүүний толгойлж буй ТТЭНН-аас хүч үзэх тухай мэдээлэл ч байв. Юутай ч С.Ганбаатар гишүүн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, амиа бодож, аргаа олохын тулд "Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвшихээр болжээ. Гэхдээ тэрбээр УИХ-ын сонгуулийн 43-р тойрог буюу Дархан-Уул аймагт өрсөлдөхөөр болсон байна. Нам бусаар гэдэг нь "Эх орончдын нэгдсэн нам”, "ХАМУГ Монголын хөдөлмөрийн нам”-ын аль алинд нь элсэхгүй. Харин тус хоёр намын эвслийн нэрийн өмнөөс нам бусаар өрсөлдөнө гэсэн үг юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар эвслийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвших боломжтой гэж С.Ганбаатар үзсэн учир ийм шийдвэр гаргасан бололтой. Ёстой л голсон юм голд, шилсэн юм шилд гэгч болж эрхэм гишүүнийг багагүй сандаргасны эцэст ийнхүү нэг эвсэл, хуучин тойрог хоёр нь олдож байгаа ажээ.
сурвалж:

Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа