Дэлхийн алдарт "Porsche" брэнд манай улсад өнгөрсөн жил албан ёсоор салбараа нээсэн. Уг салбар тансаг ангиллын авто зах зээлд тэргүүлэгч Германы "Volkswagen" компанийн "Porsche" -ийн үндсэн таван загварыг албан ёсоор борлуулахаас гадна, хэрэглэгчиддээ засвар үйлчилгээ үзүүлдэг аж.
Тэгвэл өнөөдөр "Porsche" брэндийн албан ёсны танилцуулга "Улаанбаатар showroom"-д болжээ.
Эдийн засаг хямарч, иргэдийн худалдан авалт эрс муудсан энэ цаг үед дэлхийн тансаг брэнд албан ёсоор салбараа нээж, автомашины танилцуулгаа хийсэн нь монголчууд хямраагүй, хэтэвч нь зузаан байгааг илтгэх мэт.
Дашрамд дуулгахад, "МАК" группийн ерөнхийлөгч Б.Нямтайширын охин Н.Цэлмүүн 140.000 ам.доллар буюу 200 гаруй сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн "Porsche Panamera" машиныг ганцаараа унадаг байжээ. Тэгвэл өнгөрсөн оноос эхлэн "Porsche 911 Turbo S" загвар Улаанбаатар хотноо газардаж, монголын баячууд уг машиныг хөлөглөн зэрэг дэвээ гайхуулцгаах болсон аж. Энэхүү автомашин нь 230 мянган ам.доллар буюу монгол төгрөгөөр хагас тэрбумын үнэлгээтэй юм байна.



ЭХ СУРВАЛЖ: Zuvsongolt.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа