МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр 22.00 цагийн үед Тусгаар тогтнолын талбайд зарласан “өлсгөлөнгөө зогсоож байгаа” гэдгээ мэдэгдлээ. МАХН-ын дарга болон 10 гаруй тус намын гишүүд дэмжигчид өнгөрсөн бямба гаригаас эхлэн намын байрныхаа өмнө өлсгөлөн зарласан. Улмаар Тусгаар тогтнолын талбайд шилжээд байсан ч ийнхүү өлсгөлөнгөө зогсоолоо.

Өлсгөлөнг зогсоох болсон шалтгааныг сонгуулийн Ерөнхий хороо өнөө орой 21.00 цагийн үед тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Түүнчлэн орон даяар Эх үрсийн баярыг тэмдэглэнэ. Энэ хүрээнд тус талбайд олон арга хэмжээ зохион байгуулах тул энэхүү боломжийг хангах үүднээс өлсгөлөнгөө зогсоосон гэв.
Үүний зэрэгцээ өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал ч нэлээд доройтсон гэлээ. МАХН-ын гишүүд дэмжигчид нэр дэвшүүлэх, сонгох сонгогдох эрхийг нь нээлттэй болгосон нөхцөлд цаашид тэмцлийн хүнд хэлбэрийг сонгохгүй байх бүрэн боломжтой гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна.

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй