|
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “GUYS” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг хар тамхины хэрэгт саатуулагдан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн билээ. Харин өнөөдөр шинэ уран бүтээл болох “Good luck” дууны клипийг ирэх сарын 3-ны өдөр олон нийтийн хүртээл болгох талаар хэвлэлийн хурал зарласан юм. Харин энэ үеэр тэд гурвуулаа ирсэн бөгөөд хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын талаар асуухад түүнийг “сар гаруй хугацааны өмнө хамтлагаасаа гарсан. Хар тамхины хэргийн талаар мэдэхгүй байна. Тэгээд ч хуучин гишүүнийхээ талаар юм ярихгүй” гэсэн юм. Харин тэдний энэ хариултанд эгдүүцэх хүн олон байгаа юм. Харин тус хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая!!! Уугий нь хэзээч тийм зүйл хийх хүн биш!!! Зулай зулайгаа гишгэж төрсөн гарын таван хуруу шиг үр хүүхдүүдтэйгээ хамтдаа ээж минь та урт наслаарай” гэж бичсэн байна.
|
|
В.Баяраа
|
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана