Монгол улсад Иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойд зориулсан Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр боллоо. Зүүн барууныг магнайлан барилдсан C.Мөнхбат, Г.Эрхэмбаяр аваргууд түрүү булаалдаж, Мөнхбат тахимдаж давснаар түрүү бөхөөр тодров. Их шөвөгт улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Батмөнх нар шалгарлаа. Мөнхбат аварга Жаргалсайханыг амалж мушгиад давсан бол, Эрхэмбаяр аварга Батмөнх заантай тунаж, зүүн хутгаад давлаа.
Сар шинийн барилдаанаас хойш зодоглоогүй арслан Х.Мөнхбаатар, гарьд Ш.Жаргалсайхан нар зодоглосон нь эхний сонин байлаа. Х.Мөнхбаатар арсланг дөрвийн даваанд Архангайн арслан Э.Ванданцэрэн мушгиад, хутгаад давчихсан юм. Ванданцэрэн арсланд жил бүр аварга цолны барилдааныг тохиолдуулан олгодог алдарт "буур" Н.Жамъян аваргын нэрэмжит шагналыг аваргын охин Ж.Насантогтох, хүргэн Ц.Гэлэгжамц нар гардуулав. Мөн Ц.Бээжин аваргын нэрэмжит "Уран мэх" шагналыг улсын харцага Н.Батзаяад аваргын үр хүүхдүүд нь гардуулсан юм.
Хүндэтгэлийн барилдаандаа дөрвөн дархан аварга хүрэлцэн иржээ. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудад болон буур Н.Жамъян аваргын охин Насантогтох, Д.Дамдин аваргын гэргий Цэрэндулам, Д.Хадбаатар аваргын хүү Даваажав нарт ИНЕГ-аас хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулав.
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа