|
Сонгууль дөхсөн энэ үед сенсаацигүй өдөр гэж Монголд байх аа больсон. Өнөөдрийн сенсаацийн гол эзэн, олныг өөр дээрээ “фокус”-ласан эрхэм бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа. Тэрбээр өөрийн “цэргүүдээ” дагуулан төв талбайгаас ялалтын талбай тийш чиглэн өлсгөлөн зарлахаар алхаж буй нь энэ. Михиалд нэг бодол бий гэсэн Н.Энхбаярын сонгуулийн шоу эхлээгүй байхад өлсөх, цангахаараа айлган ийн имиж хийж байгааг харин сөрөг хүчнийнхэн нь зайнаас тольдсон шиг ээ харж суугаа. Талбай дээр нь “Монгол цэргийн жавхаа” жагсаж байхад мань экс Ерөнхийлөгч эмээ, өвөө нарынхаа парадыг удирдан, улаан подвалкаар жигдэрсэн шигээ алхаж явна.
Дашрамд дуулгахад өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм. Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм.
Э.Нашка
|
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй