Өнгөрсөн 2012 оны сонгуулиар О.Содбилэг нөх¬рийнхөө араас улс төрд орсон ээжийнхээ халааг авч, Ардын нам хавиар үзэгдэх болов. Ардын намын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НАСОХ-ны дэд тэргүүн О.Содбилэг ирэх оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшинэ хэмээн улстөрийнхөө карьерийг эхлүүлэн гишүүн болж байсан тэрбээр энэ удаа мөн адил “Эрдэнэтчүүддээ хайр зарлажээ.
Өмнөх сонгуулийн PR-аа хийхдээ Эрдэнэтийнхэн рүү утасдаж “Та Ш.Отгонбилэгийг тань¬даг байсан уу” гэж эхлээд “Түүний хүү Содбилэгийг дэмжээрэй” хэмээн яриагаа дуусгадаг байсан гэх О.Содбилэг энэ удаа ямар тактиктайгаар гишүүн болох гэж үзэхээ дотроо бодчихсон л байгаа байлгүй. Гэхдээ энэ удаа тогтож хайрла, О.Содбилэг минь “Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп” гэх мэт олон нэр О.Содбилэгийн бизнесийн карьерийг тодорхойлдог бол УИХ-ын гишүүн гэх нэр зүүх нь хэтийдсэн их ачаа биш гэж үү. Сайн аав, сайн бизнесмэн гэх сэтрийг л намтар түүхдээ илүү бичүүлбэл дээргүйсэн үү. Энэ удаа тогтож хайрлах л хэрэгтэй байсан юм даа.
Э.Нашка
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана