Гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг нөхөр, ажил ажил гэсээр шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг завгүй эхнэрийн тухай хөгжилтэй үйл явлдыг өгүүлсэн "Намайг хайрла" романтик, инээдмийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийх тус киноны найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан ажиллажээ. Тус киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл, Н.Баярмаа нар тоглосон бол дүрүүдэд Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр, Б.Жаргалсайхан, Ж.Нарангэрэл - Б.Уран-эрдэнэ, Л.Дэмидбаатар, Х.солонго нар тогложээ.
Тус киног найруулагчийн зүгээс Өнөөгийн залуучууд их эрт гэрлэж байгаа талаар өгүүлэх бөгөөд Тэрийгээ дагаад маш хурдан салж сарнидаг. Тэдний дунд үр хүүхэд өнчирдөг. Ажил төрөл олдоно. Харин үр хүүхэд, хань ижил хүнд тэр бүр заяагаад байхгүй. Хүн ганц олдох амьдралдаа яагаад үхэн үхтлээ дурлаад, бие биенээ хайрлаад, хүүхдээ том болтол яагаад эцэг эх гэдэг байр сууриа хадгалж авч үлддэггүй юм бэ гэсэн нийгмийн томоохон сэдэвийг хөндсөн байна. Намайг хайрла романтик, инээдмийн уран сайхны киног Зургадугаар сарын 1-нд бүх кино театруудаар хүлээн авч үзээрэй. Монголын нийт залуу хосууд та бүхнийг тус киног ирж үзэхийг урьж байна.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана