Азын тэнгэр Д.Сарангэрэлийг дахин ивээлдээ багтаах болов уу


 

ТV 5-ын д.Сарангэрэл хэмээн олонд танигдсан энэ хатагтай өнгөрсөн сонгуулиар гишүүн асан У.Хүрэлсүхийн ачаар УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухласан гэхэд болно. У.Хүрэлсүх гэр бүлийн шалтгаанаар гишүүний суудлаасаа түдгэлзэж харин оронд мань хүн жагсаалтаар УИХ-дахь МАН-ын гишүүдийн тоог нэгээр нэмж байсныг санаж буй биз. Дөрвөн жилийн өмнө азын тэнгэр түүнийг ивээлдээ авч хишгээ хүртээсэн бол энэ удаагийн сонгууль яах бол эргэлзээтэй асуудал.
Амташсан хэрээ 13 дахина гэгчээр тэрбээр энэ удаа Хан-Уул, Бага-Хангай дүүрэг буюу УИХ-ын 55-р тойргоос нэр дэвшиж байгаа аж. Намын бага хуралдаа улаан пиджакаар гангаран ирсэн тэрбээр 55-р тойргоо “улааруулж” МАН-аа мандуулж чадах эсэхийг харж л сууя.
Э.Нашка