Гадуур сонгуулийн дуулиан шуугиан эд өрнөж байна. Аргогоос авахуулаад Анужин хүртэл улстөржилтийн цар өргөн болжээ. Үүнээс харахад төрийн эрх барих дээд байгууллага хүүхдийн тоглоом шиг харагдах юм. За энэ нь дүүрч гэж бодоё. Гэтэл хайхрахгүй өнгөрөөж болохгүй юм байна. Төрд төрлийн биш, түрийвчний биш хүмүүс л гарах нь зөв биз. Төрийн ордон бол хэтэвч зузаатгах байшин биш. Гэтэл ТҮЦ-тэй нь баг, хороондоо, найман нэрийн дэлгүүртэй сум, дүүрэгт арай томоохон бизнес эрхлэж байгаа нь УИХ-д өрсөлддөг болж. Та бодоод нэг үзээрэй. Яг ийм дүр зураг харагдана. Монгол төр цус сэлбэх төрийн хүнгүй болж байгаа энэ. Архи, тамхины бизнес эрхлэгчдээр дүүрчихсэн. Гэтэл хаалганы гадаа дахиад л UFC-ийн О.Амартүвшингээс авахуулаад архины бизнесмэнүүд оочерлож байгаа.
Хэдхээн сарын өмнө УИХ-ын гишүүн асан БОАЖЯ-ны Төрийн нарийн Ц.Цэнгэл О.Амартүвшинг хөтөлчихсөн Булганд явж байсан. Тэр үед Монгол ардын нам нэг архины бизнесмэнтэй болж байгаа юм байна гэж таамагласан. Гэтэл Амараа дүү нь саяхан Ардчилсан намд элссэнээр нутгийнхаа ахыг "дагзадсан” юм. Нутгийн ах гэснээс О.Амартүвшин чинь яагаад Булганых болчихдог билээ. "УВС ХҮНС”-ийн Амараа гэдэг байсан. Тэрч бүү хэл "Хархираа гээд маш сайн архи хийсэн залуу” гээд Увсынхан андахгүй юм билээ. Тэр архийг монголчууд нэг хэсэг их уусандаа. Увсынханг угжсан архиныхаа мөнгөөр булганчуудыг тэжээх юм гэнэ. Нөгөө "дээс томж найзыгаа аварна” гэдэг шиг л сонсогдож байна. Бидний мэдэхээр Увс хүнс, Хархираа, Амараа гэсэн гурван холбоо үг мэт ойлгогдог. Бренд нэр юм л даа. Нутаг ус гэснээс одоогоос арваад жилийн өмнө У.Барсболд гээд нэг нөхөр "Манай эмээ булганых” гээд тус аймагт өрсөлдөх гээд сонинд ярилцлага өгч байсныг нь санаж байна. Түүн шиг "Увс хүнс”-ийн Амараа сүйхээтэй залуу болохоор ямар нэгэн байдлаар Булганых болчихсон л яваа байх. Түүнийг лав булганыхан танихгүй. Харин Хархираа архийг бол "цохьж” байсан хүмүүс бол мэдэх байх.
Ер нь Булган аймаг Л.Энэбиш даргаас хойш олигтой улстөрчийн бараа хараагүй. 2004 оноос хойш Ч.Раднаа, Ц.Цэнгэл, Э.Мөнх-очир, Ё.Отгонбаяр гээд муу нэртэй луу данстай хүмүүс л байсан. Ч.Раднаа гуай олон жил аймгийн Засаг дарга хийхдээ хашаа, саад будсанаас хэтрээгүй. Дараа УИХ-д гараад Мөөеө аваргын хэлдэгээр "Дүлий цэрэг” шиг дөрвөн жил суусан. Энэбиш агсаны хүү Мөнх-очир аавынхаа нэрээр нэг юм УИХ-д суусан. Зодоон цохион болж бүтэхгүй юм түүнийг дөрвөн жил дагасан. Ц.Цэнгэл даргын хувьд энд тэндэх тендер будилаантуулаад гаршчихсан хүн. Ё.Отгонбаяр гишүүн БСШУЯ-ны сайд байхдаа олон тэрбум төгрөгийн авилгын хэрэг нь илэрч, эхнэр нь хүртэл "аавын хаалга” татаад авсан. Мөнгийг тэрбумаар цохьсоныг нь тогтоосон чинь "хохирогч байхгүй” гэсэн үндэслэлээр хэргийг нь хаасан. Ардын нам дахин ялагдвал хамгийн түрүүнд дээлээ нөмрөх гишүүн бол Ё.Отгонбаяр. Тийм ч учраас саяхан Булганыг хоёр мандаттай болгохын төлөө үхэн хатан зүтгэсэн. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй.
Мань хүний гол өрсөлдөгч нь Булган аймгийн МАН-ын хорооны дарга "сахал” Ж.Бат-эрдэнэ. Яавал "сахал”-ыг мөргөх вэ гээд өдрийн бодол шөнийн зүүд болчихсон яваа. Ардын намаас дэвших эрхээ авчих л юм бол нарс биш наранд амьдарчих гээд байгаа юм. Ингээд дэвшлээ гэхэд "Увс хүнс”-ийн Амартүвшинд өвдөг шороодоно. Мань хүнийг нэр дэвших л юм бол Ардчилсан нам авилгын хэргийг сөхөөд гаргаад ирнэ. Авилга гэдэг бол архинаас ч илүү хортой зүйл л дээ. Ардын За тэгээд юу гэж ойлгох нь маньд падгүй биз. Булганчуудын будлиан ямар дуусах биш. Мартсанаас Дамбын Хишигээ гэдэг хүн дэвшиж байгаа гэх юм. Ард түмний сонголтын тухай үзэл бодол болохоор атаманы тухай дурьдсан ч үгүй. Тэр нь ч зөв биз. 1996 оны сонгуульд билүү дээ булганчууд Ж.Гүррагчаа баатрыгаа "Чи төрийн хүн биш” гээд унагасан юм чинь атаманыг нэг нүдээрээ ч харахгүй биз.
Эх сурвалж: Тоншуул.мн
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо
Валют солиулахаар 244 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна