Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлгийн зочноор уржигдар оролцсон юм. Энэ үеэр сэтгүүлч П.Анужинд найруулагч Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэгийг нь үзүүлдэг.
Тус бичлэгт П.Анужин Ч.Ундралд “Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамд хайртай-2”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл энэ асуудлаар найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Энэ урт хугацаанд Ундрал нэг ч удаа олон нийтийн хэрэгслээр гоншигнож, худлаа үнэн ярьж дарамт шахалт болоогvй!. Уран бүтээл зогсоогvй л ирсэн. Намайг доромжилж гүтгэж болно. Ганцхан Ундралыг улс төрийн энэ заваан тоглоомдоо ашиглахгүй байхыг хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Эх сурвалж:Breakingnews.mn
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй