“Цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй” гэдэгсэн. Гэтэл өнөөгийн нийгэмд энэ үг улстөрчид л нутаггүй болоод байх шиг. Ингэж хэлэхийн учир нутаг алсаран хүний нутаг, гүний хошуу дамнан сонгогчдын толгойг эргүүлэх ажлыг хийдэг боллоо.
Монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн спортынхон Улстөр лүү хошуурах болсон нь ч Олимпийн аварга Н.Түвшинбаярыг тойрсонгүй.
АН-ын далбаан дор сонгуульд нэр дэвшихээр болсон
гэдэг сургаар л нутагтаа буюу Булганд нэр дэвшинэ гэж хүлээж байсан нутгийн зон олны итгэлийг хөсөрүүлэн одлоо. Зарим нэгэн нь түүний энэ үйлдлийг “хадмын нутаг” гэдэг шиг л ярьж байна. Тодруулбал: Ямартаа л “Женко” Х.Баттулгыг дагаж улстөрд орохоор шийдсэн мөн жүдогийн дэвжээ нэгт ахыгаа дагаж Баянхонгорт бэр боллоо доо гэж хошигнон ярьж байхав дээ.
Энэ мэтчилэн нутаг сэлгэсэн улстөрчдийн цуваа үргэлжилсээр байх бололтой. Төрсөн нутагтаа элэггүй нэгэн хүний нутгийг хөгжүүлэх талаар ярьж, бодож, сэтгэх нь юу л бол. Баянхонгорчуудад ёстой л ид шидийн үлгэр ярьж ах Х.Баттулгаа дагаж намирч л байгаа байх.
Гэхдээ олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгорчуудын амьдралыг ойлгож, дэмжиж туслаад хөгжүүлнэ гэдэг ҮЛГЭР л дээ.
Эх сурвалж: www.bolod.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа