-ЭНЭ ХЭРГИЙН ЦААНА НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХ МЭДЭЛТЭНҮҮД БАЙЖ БОЛЗОШГҮЙ-
Өнгөрсөн пүрэв гаригт буюу өчигдөр “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилжээ. Тодруулбал, өчигдөр орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдоржийг бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж байсан үйлдэл дээр нь баривчилсан байна.
Түүнийг нэгэн телевизийн А гэх сэтгүүлч эмэгтэйн нөхөр болох Т-г тус зочид буудалд 10 хоногийн турш дарамтлан хорьж, зодон, нохойгоор уруулахыг завдаж, 2 сая орчим юань шилжүүлэн авсан үйлдэл дээр нь барьжээ.
Хэрвээ энэхүү үйлдэл дээр нь зогсоогоогүй бол иргэн Т “Мунзуй” хочит Г.Нямдоржийн гарт амь насаа алдахгүй гэх баталгаагүй байжээ. Улмаар тэрээр үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилго агуулж байсан ч байхыг үгүйсгэхгүй аргагүй юм.
Эдүгээ тэрээр УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байцаагдаж байгаа бөгөөд энэ хэргийн ард нөлөө бүхий эрх мэдэлтнүүд байгаа тухай эх сурвалж мэдээллэв.
Хохирогчийн эхнэр, сэтгүүлч А нь “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны хуульч, өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярт хандаж тусламж хүссэнээр “Мунзуй” хочит Г.Нямдорж хуулийнхны гарт орсон байна.
Болсон үйл явдлын тухайд сийрүүлбэл, өглөө гэрээсээ гарсан нөхөр Т нь гэнэт жирэмсэн эхнэр лүүгээ “Би чамаас саллаа. Чи намайг эрж хайх хэрэггүй” гэх мэтчилэн элдэв сонин үг бүхий мессэж бичиж эхэлжээ. Эхнэр А нь гайхаж цочирдсон ч өөрт нь асар их хайртайг мэдэх учир олон хоног эргэж ирэхийг нь тэвчээртэй хүлээсэн байна. Эцэст нь таагүй зүйл болсныг гадарлан Г.Батбаяр өмгөөлөгчид хандсанаар хэргийн учир тайлагдаж, гэмт этгээдүүд цагдаад баригдаж, гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байна. Г.Нямдоржийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж : Medee.mn
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтар удирдлагынхаа эсрэг ажиллав
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана