“Өөх үмхүүлсэн” Өвөрхангайчуудтай өглөө босоод заргалддаг Г.Батхүү

Admin
Өчигдөр 14 цаг 58 минут

Хөрөнгө чинээгээрээ гишүүдийг манлайлдаг Г.Батхүү сүүлийн хэдэн жил Өвөрхангайн иргэддээ өөрт нь хамаагүй мэтээр хандаж байгаагаас харвал дахин энэ тойргийг зүглэх бодолгүй яваа бололтой. Түүнийг намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэцгээж байсан ч нэгэнт жагсаалтыг халсан тул аль нэг тойргийг тойлох нь тодорхой. Уг нь Г.Батхүү Өвөрхангай аймгаас гурав дараалан УИХ-д сонгогдсон, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын дэд дарга зэрэг томоохон албан тушаал хашиж явсан намтар зузаан улстөрч хүн шүү дээ. Энэ албан тушаалуудад эзэн сууж, намтараа зузаатгахад Өвөрхангайн сонгогч түмэн л түүнд итгэл үзүүлсэн баймаар.
Гэтэл өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр Өвөрхангайчууд руугаа зүглэх ч үгүй байгаа нь түүнийг хэр увайгүй улстөрч болохыг харуулж буй хэрэг бус уу. . Улстөрд ороод архины бизнесийн АПУ, шатахууны бизнесийн Шунхлай компаниудаа ах дүүдээ шилжүүлсэн ч аливаа асуудалд ашиг сонирхол нь давамгайлаад байдаг гэмтэй хүндээ. Энэ мэт ашиг сонирхол нь давамгайлсан Г.Батхүү мэтийн бийлэгжүү эрээс монголын улстөр салах болсон цаг нь ирсэн үү гэвэл тийм.
Э.Нашка