Монголын кино урлагт Инээдмийн уран сайхны киноны төрлөөр хүч түрэн орж ирж буй Оюунлаг Продакшны 3 дахь уран бүтээл болох Туршилтын хосууд инээдмийн уран сайхны кино 5 сарын 20нд нээлтээ хийлээ.
Энэхүү киноны ерөнхий найруулагч, продюсерээр Сэр-Од, Отгонбаяр нар ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Адъяа, Хулан, Мааз хамтлагийн дуучин Жанчив. Баатархүү, Золбоот нар тоглосон байна. Өнөөдөр киноны багийнхан үзэгчдэд барих нэгэн бэлгээ задаллаа.
1 сарын хугацаатай 3 үе шаттай зарлагдах тэмцээнд оролцоод түрүүлсэн 1 хосод орон сууцны байрны урьдчилгааг нь төлж өгөх юм байна. Тэмцээнд бүртгүүлэхийн тулд “Туршилтын Хосууд” киног үзсэн хос тасалбараа Bee Café-д авчрахад л хангалттай юм байна.
Тэмцээнд оролцох хосуудыг бүртгэх хугацаагаа 5 сарын 27-өөс 6 сарын 10-ний 22:00 цаг хүртэл гэж зарлажээ. Тэмцээний эхний шат нь 5 сарын 30-аас эхлэн 6 хоногийн хугацаатай үргэлжлэнэ. Кино багийнхан тун удахгүй залуу хосод бэлэглэх байрныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
Хямралыг сөрөн залуу хосуудад байртай болох боломж олгож буй Оюунлаг Продакшны хамт олонд баярлалаа.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана