Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон 2008 оноо өмнө бол ёстой л “сураггүй” байсан гэхэд хилсдэхгүй. Дэд сайдын суудалд очмогцоо гадаад төрх байдлаараа олны анхаарлыг татсан тэрбээр улстөрд орсон шиг орохыг хүссэн бололтой. Өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгуульд Хөвсгөл аймгаас өрсөлдөхөөр бэлтгэл ажилдаа орсон гэх. Шүдний эмнэлэгтэй гэхээс өөр намтар түүх багатай түүийг Ерөнхий сайд С.Баяртай амрагийн холбоотой гэсэн мэдээлэл дэндүү их байдаг. Ерөнхий сайд С.Баяр Ж.Цолмон хоёрын холбоо МАХН-ы хүчтэй кадруудын нэг гэгддэг Ө.Энхтүвшингийн нөхөн сонгуулиас эхлэлтэй гэгддэг.
Ямартай ч тэр үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан С.Баяр ерөнхий сайд болмогцоо Ж.Цолмонг эрүүл мэндийн яамны дэд сайдын өндөр сэнтийд гайхан хүлээж авсан хүмүүс даанч олон байдаг. Харин 2012 онд нам нь АН-д далаараа тавиулах мөчид мань хатагтай нөхрөө даган холын Америкийг зорьсон. Харин сонгууль дөх юү үгүй юу нүүдлийн шувуу шиг буцаж ирсэн тэрбээр эрт энэ удаа Хөвсгөл аймгаас гишүүний зөөлөн суудалд суухаар зэхэж байна. Нэгэн цагт С.Баяртай амрагийн холбоотой гэгдэж явсан тэрбээр С.Баяраа сонгуулийн штабын даргаар ажиллаж байгаа энэ үед мэдээж гарна гэдэгтэй бат итгэлтэй байгаа нь тодорхой. Гэхдээ тэрээр гишүүн болохоороо ямар, ямар ажил хийхээ бус ямар, ямар хувцас өмсөж яаж сайхан харагдахаа төсөөлж, өөрийгөө баясгаж явдаг хатагтай. Ийм хүнээр Хөвсгөлчүүд төрд өөрсдийгөө төлөөлнө гэдэг өнгөрсөн хорвоо биз ээ.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа