Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн, улсын хилээр гарахыг хоригложээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй олон сая төгрөгийн сэжмээр холбогдож байх магадлалтай гэж үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор ЭЦГ-аас удаа дараа ирж тайлбар өгөхийг хүссэн ч тэрбээр цагдаагийн байгууллагыг үл хүндэтгэх ирээгүй гэж байгаа юм.
Тэрээр энэ талаараа өөрийн нүүр номондоо “Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 цагт нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Н.Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчихаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол... Та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав” хэмээн бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: Мedee.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана