УИХ-ын гишүүн “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг эртнээс л сонгуулийнхаа шоуг хийж эхэлсэн. Сонгуульд нэр дэвшихийн тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаа хүлээлгэж өгчхөөд Э.Бат-Үүл өөрийг нь халсан хэмээн доголон нулимс дуслуулсан тэрбээр өөрийгөө “Эко хатагтай” хэмээн өргөмжилсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хөрөнгөөр барьж байгуулж, засаж тохижуулсан мэт хэвлэл мэдээллээр хангалттай өөрийн ПР болгож “шоу”-дасан нэгэн.
Он гараад л МАН-аас УИХ-д Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж өдөр шөнөгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүд сахиж мөнгө тарааж ёстой л өөрийнхөө мөнгөөр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнг барьсан мэт ичихгүй ярьж шоудсан.
Уг нь Б.Саранчимэг хатагтай татвар төөлөгчдийн мөнгөөр төр засгийнхаа үүрэг даалгавар болгосон ажлыг хийж гүйцэтгэсэн баймаар. Тэгтэл үүнийгээ ПР-даж сонгуулийн хууль зөрчиж сонгууль дөхсөн эл өдрүүдэд ТВ, зурагт, сошиал, вэб сайтуудаар ёстой л “Би л цэцэрлэгт хүрээлэнг босгосон, Би л мундаг, Надад итгэл үзүүлээрэй” хэмээн цээжээ дэлдэж сонгуулийн хууль зөрчиж явна. Б.Саранчимэг хатагтайг тойргийнхон иргэд “ Их зантай, хэвлэлийнхэн хархаар л бялдууч зан гаргадаг” хумсаа нуусан муур хэмээн ярьдаг.
Б.Саранчимэг хатагтай сонгуулийн хууль зөрчөөд ч болтугай хэвлэл мэдээллээр өөрийгөө таниулж Баянзүрх дүүргээс их хуралд гарахын төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй хэвлэл мэдээллийнхний үүд сахиж сууна. Гэхдээ эрхэм эко хатагтай та сонгуулийн хууль зөрчөөд байгаа юм биш үү. Өрсөлдөгч нар нь үүнийг ашиглаж СЕХ-д өгч шалгуулмаар юм даа. Төрийн мөнгөөр хийх ажлаа хийчээд өөрийн мөнгөөр хийсэн мэт сонгуулын сурталчилгаандаа ашиглаж байгаа тэрээр очиж амьдармаар юм даа.
Б.БАТ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа