Д.Арвин, Х.Баттулгатай зиндаархан Өүлэн эхийн цогцолбор бариулж байна


 

Хэнтий аймгаас гурван удаа УИХ-д сонгогдож өнгөрсөн 2012 онд МАН-д далаараа тавиулж тойроггүй хоцорсон ч гишүүний суудлыг гуйж биш гуядаж авсан Д.Арвин гишүүн Наймдугаар Богдын хатан Дондогдуламд зориулан төсвийн мөнгөөр өргөө бариулж байсан билээ. Харин тэрбээр энэ удаа Женко Баттулгатай зиндаархаж Чингис хааны цогцолборын дэргэд талын чинээ газар, Өүлэн эх цогцолборынхоо ажлыг эхлүүлсэн юм байх.
  Д.Арвин гишүүн эрх барьж байгаа АН-д голлох үүрэгтэй “Шонхор” фракцид багтаж, З.Энхболд даргынхаа найдвартай нэг кноп нь болсон гишүүн. Ардчиллын хулгайчууд, Бат-Үүл хулигаан, та нар Зоригийгоо алсан гэж чуулганы танхимд ширээ нүдэн хашгирч явсан, Д.Арвин АН-ынхантай ханьсан Ардын намынхнаа урчих шахан явахыг харахаар бас л нүүр халуун. Ичих булчирхайгүй хүнээс л иймэрхүү эр зориг гарч магадгүй.
Юутай ч АН-аар овоглож, УИХ-ын гишүүн гэгдэж яваа Д.Арвин гишүүний ажил үйлс тун сайн яваа бололтой. Олон жил дуншсан төрөх эмнэлгийн байрыг ашиглалтанд оруулж, уг эмнэлгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл гишүүн хоёр руу “Ардын намын хүүхнүүд энд юу хийж яваа юм бэ” гэж агсарч, “Амгалан” төрөх эмнэлгийн нээлтийг дуу шуутайхан хийсэн билээ.
В.Баяраа