Хүйтэн усаар нүүрээ угаах нь нүүрний судасны ханыг нарийсгаж шим тэжээл авах боломжгүй болгодог. Байнга хүйтэн усаар
нүүрээ угаавал нүүр хуурай, царай алдсан болж, үрчлээ сууж эхэлдэг.
Халуун болон хүйтэн усаар ээлжилж сольж угаавал нүүрний судаснуудад нэгэн төрлийн “чийрэгжих гимнастик” болж өгдөг. Нүүрний арьсан доогуур байгаа цусны судаснуудын эргэлт сайжирч улмаар арьс шим тэжээл авахдаа сайн болно. Нүүрээ угаасны дараа заавал арчиж хатааж байх хэрэгтэй. Хэрэв нүүрээ арчихгүй, ус үлдээж арчиж байвал арьсан дээр үлдсэн ус нь хөрж, арьсыг хуурайшуулж, судаснуудыг нарийсгаж, булчирхайн шүүрлийг багасгадаг.
Тослог арьс хамгийн их арчилгаа анхаарал шаарддаг. Нэг талаас тосыг нь сайтар цэвэрлэхийн тулд савандаж угаах, нөгөө талаас арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй байдаг. Иймээс нүүрээ угаахаас 10 минутын өмнө нүүрэн дээрээ тараг, гашилсан сүү, эсвэл ацидофилин, хүүхдийн каша зэргээр маск тавиад дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэх маягаар савандаж, хөөсөөр угаах шаардлагатай. Саван нь аль болох глицеринтэй, камфортой эсвэл хүхэртэй байвал сайн.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй