“Minds eye” production энэ зуны хамгийн анхны Sunburn 2016 задгай энэ сарын 27-нд буюу тав дахь өдөр болох гэж байна.
Тус шоу нь орчин үеийн залууст зориулан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд олон сар хүйтний улиралд дарлуулсан залуусдаа зориулж зуны хамгийн анхны цэвэр агаарт хөгжмийн хэмнэлийг мэдэрч, энэ зуныг эрч хүчтэй эхлүүлэх “витамин” болж байна гэж ойлгож болно.
Тус шоунд сүүлийн үед залуусын дунд хэдийнээ танигдсан чадварлаг DJ Henza, DJ Tamir, DJ Odko, DJ Achka нар өөрсдийн давтагдашгүй сетүүдээ хүргэхээс гадна дуучин Амараа Хар сарнай, ICE TOP, X-vit, Outlaw зэрэг урлагийн шилдэг уран бүтээлчид оролцоно.
Мөн шоуны МС-гээр жүжигчин
Цоомоо TV Cocktail,
Шагай Fantastic production
нар залуустайгаа Гачууртад байрлах “Монгол шилтгээн” цогцолборт нэгэн үдшийг хөгжилтэй, мартагдахааргүй өнгөрүүлэх юм. Үүгээр зогсохгүй залуусыг галын үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, go go dancer, hip hop, RnB, electro хөгжим, Led and Light show гэх мэт олон гэнэтийн бэлгүүд хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Орчин үеийн залуус бид бүгд шинэ бүхнийг эрэлхийлж байгаа өнөө үед тэдэнд зориулсан чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагаануудын нэг зуны хамгийн анхны “Sunburn 2016” задгай шоунд найз нөхөд, хамт олонтой очиж нэг өдрийг мартагдахааргүй өнгөрөөгөөрэй.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана